D-Rose чи MVP...Чи Чадна...
2011-03-23,10:25
90-ээд оны дунд үед Монголчууд бид НБА гэж зүйлийг шимтэн үзэж эхлэж байсан...Тэр үед би жаахан байсандаа. Тэр үед нба үзэж анх мэддэг болсон мань мэтийн сэтгэлд хамгийн түрүүнд буудаг баг яахын аргагүй Чикаго Буллс билээ...Жордан ах, Пиппен, Родман, Хорватын пуужин хочит Тони Кукоч, Австралийн легионер Лүк Лонглэй, мэргэн бууч дэгдээхэй шиг жижхэн шар Стив Кэрр, Жон Паксон гэх мэтчилэн агуу хүмүүс байж дунд нь завсарлаж 6-н удаа түрүүлжээ...Тухайн үед бас од байсан олон сайхан тоглогчид байсансан. Тэр үеийн нба-г би тэр хүмүүсээр л төсөөлдөг. Чарлз Барклэй, Патрик Евинг, Жон Старкс, Карл Мэлоун, Жон Стоктон, Жефф Хорнасек, Шон Кемп, Гэри Пэйтон, Хаким Олажуан, Клайд Дрекслер, Режжи миллер гээл аймшигтай агуу тоглогчид байлаа...Одоо харин нба-д залуучууд хүч түрэн гарч ирсэн, гарцаагүй тэдний үе ирсэн. Тэр дундаа 2008 оны драфтын #1 Д-Рөүс сарнай минь үнэхээр тасархай байнадаа...Сая л гэхэд Атлантагийн талбай дээр нь очиж тоглоод 30 оноо авлаа. Холын зайнаас 8 шидэж 6 нь орлоо...10-н оновчтой дамжуулалт өглөө...Энэ залуу ийм л учраас улирлын MVP-гийн шагналд энэ жил тасархай тэргүүлж яваа юмдаа...Энэ жил алдарт Чикаго Буллс багийн анх аварга болсных нь 20-н жилийн ой тохиож байгаа энэ үед тэд бүсийн тэргүүн байрын төлөө алдарт их гурвалтай өрсөлдөж байна. Өнөөдөр хожсоноор бүсээ тэргүүлж эхэллээ...Магадгүй энэ жил аварга авахыг үгүйсгэхгүйээ...Хуучны сайхан үе эргээд ирсийм шиг л санагдаж байна...CHICAGO BULLS D-Rose MVP...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
D.Rose chadjeeeeeee haraal id gej
Зоригт ван хэзээ бичсэн: 11:51, 2011-05-04 | |
Анхааралтай суугаад киногоо үзцгээе хэхэ ٩(•̮̮̃•̃)۶ http://anhaar.do.am/
dfdd хэзээ бичсэн: 00:34, 2011-04-18 | |
Тиймээ акулууд цаана нь зөндөөн байна...Бүсийн аваргад л үзэх шаанс бий нь бий гэхдээ...Гэхдээ л сайн байгаа шүү Фила-д талбай дээрээ хожигдож нэг намайг сандаргасан шүү золигнууд чинь...
Зоригт ван хэзээ бичсэн: 11:56, 2011-04-04 | |
Барахгүй ээ
Чикаго сайн тоглож байгаа. Би ч Чикагогийн фенээр сүүлийн 20 жил идэвхитэй ажиллаж байна. Харин энэ жил Аварга болж арай чадахгүй болов уу? Улирлын тоглолт плэй-офф, финалын тоглолтууд өөр шүү дээ. Чикагод туршлагатай тоглогч бараг л байхгүй. Бүгд шинэ цэрэг гэж хэлж болно. Тэгээд ч Дорно ч тэр өрнөд ч тэр олон удаа аварга авсан хүчтэй багууд, тэр дундаа финалд сайн тоглодог Лэйкерс байгаа шүү дээ. Харин Конференсийн аварга болно гэдэгт нилээн найдлага тавиж байгаа шүү.
КЕНКО (зочин) хэзээ бичсэн: 17:31, 2011-03-29 | |
Өө энэ дээрх зочин би шүү...
Зоригт ван хэзээ бичсэн: 11:44, 2011-03-25 | |
хахаха маггий нээрээ оноогоо дээшлүүлэх гэж үйлээ үздэг наас нөгөө хэд нь хаяал байхын сугатаал байсан арай гэж авсышд кк...Гортат ч нээрээ сайн байналээ өнөөдөр хүртэл сайн тоглосон байна. Финиксийг плэй офф-д хармаар байдаг тэхээр хайран сайхан хюстон будаа болкоод байдаг. Мемфис ер нь доошоо унаасай тэнэг баг...Гэхдээ өнөөдөр бостонг талбай дээр нь хожцон л байнадаа...Тони аллен Лион пөви 2 сайн тоглосон байна лээ тээ...
Зочин хэзээ бичсэн: 19:05, 2011-03-24 | |
Энэ жил ч бас залуус үнэхээр өөрсдийгөө таниулж байна даа. Бас Польш залуу Кортат аймаар сайжиржийнэ. Өчдөр гэхэд л ЛАЛ-н эсрэг сайн тоглолоо.
Чойрын Хүү хэзээ бичсэн: 11:57, 2011-03-24 | |
Тэр өдөр чинь Mggee үнэхээр аймар байсан шүү. 12 самбар, 12 блок 11 оноо гээд 2001 оноос хойш хийгдээгүй байсан Трибел дабил хийсэн. Гэхдээ инээдтэй нь сүүлийн мөчид 11 дэх оноогоо авсан. Тэрийг авах гэж нилээн зовсон шүү хөөрхий.
Turbold хэзээ бичсэн: 11:48, 2011-03-24 | |
Сарнай чинь дээр Вашингтоны Мак гийд 5 удаа блокдуулсаншд хэхэхэ. Тэр өдөр угаасаа Мак гий аймаар байсан л даа. Мак гий даанч Ховард шиг зэвсгийн эрдэм муу нөхөр. Дохино. Тохно. Блокдоно. Өөр ч юмгүй л дээ хэхэхэ. Дао одоо сагс хөлбөмбөг 2ууланг нь л харжаах хэрэгтэйшд
Цээгий шиг л байлдаа
Цээгий шиг л байлдаа
Чойрын Хүү хэзээ бичсэн: 10:41, 2011-03-24 | |
ай хэлээд юухэвдээ...Бостон Чикаго 2 чинь алалцаж байлаашд. Тэр үед манай сарнай ч бас л үзэж байсан шүү...Айймар Плэй офф болж байж билээ...Энэ жил ч гэсэн сарнайгийн баг 1-ээр гараад индиана 8-аар энэ чигээрээ гарвал бас л гэцүү шүү...Саяхан хожигдцийшд сарнай чинь кк...Тэгэхээр л урьдчилж тааж болдоггүй золигийн эд байгаамдаа...
Дао яагаад л ойлгодгүүм бэ хөл бөмбөгөөс амарханшд хэхэ
тийм шүү цээгий яаг зөв
Дао яагаад л ойлгодгүүм бэ хөл бөмбөгөөс амарханшд хэхэ
тийм шүү цээгий яаг зөв
Зоригт ван хэзээ бичсэн: 19:40, 2011-03-23 | |
Зоригтван тэр жилийн Плейоффын тоглолт ч эхний шат нь ч үнэхээр халуухан байсан шүү. Голден стейтийнхэн далласыг бут ниргэсэн дээ. Энэ жил ч гэсэн бас л гоё тоглолтууд болох байх. бас Бостон vs Чикаго хоёрын цуврал хүртэл гоё байсан.
Ер нь НБА бол тэр чигээрэй гайхамшиг доо. Урьдчилан тааварлахад бэрх.
Ер нь НБА бол тэр чигээрэй гайхамшиг доо. Урьдчилан тааварлахад бэрх.
Turbold хэзээ бичсэн: 18:22, 2011-03-23 | |
sagsuzeed ch oilgodoggui yum
dao хэзээ бичсэн: 17:59, 2011-03-23 | |
гүү гүү
кккк мэдээж тоглогчыг нь дэмждэг байж багыг нь дэмжинэ бздээ хө
кккк мэдээж тоглогчыг нь дэмждэг байж багыг нь дэмжинэ бздээ хө
arch_tseegii хэзээ бичсэн: 17:31, 2011-03-23 | |
Плэй оффыг урьдчилан таашгүйгээрээ гайхалтай зүйл л дээ тиймээ найзуудаа...1-ээр гарсан даллас 8-аар гарсан голден стэйтэд арчуулж байлаашд хэхэхэ...
Пээ Цээгий чинь бүүр улаан ногоон цагаан фэн нь юм бишүү ккк
Пээ Цээгий чинь бүүр улаан ногоон цагаан фэн нь юм бишүү ккк
Зоригт ван хэзээ бичсэн: 17:28, 2011-03-23 | |
кови чин жинхэнэ сагсчин байхгуу юу
эрэлхэг баатар л гэсэн үг кккк
эрэлхэг баатар л гэсэн үг кккк
arch_tseegii хэзээ бичсэн: 17:22, 2011-03-23 | |