Дуучин Намсрайноров ба Би
Би гэдэг хүн 1998 оноос хойш бараг тогтмол нэг жил өнжөөл хөдөө цагаан сар хийдэг уламжлалтай болсон юм. Тэр уламжлалын дагуу би 3н жилийн өмнө байхаадаа яг битүүний өдөр гандангийн үүднээс нутаг явах унаа хайж хайж ашгүй нэг микро автобус олж явсан юм. Суусан унаа маань харин хүн ачаа хоёрыг ёстой нэг ачих шиг болсондоо...Тэгж тэгж нэг юм бид замдаа ч гарлаа. Зам цас багатай гайгүй байна. Ачаа ихтэй болохоор бараг гэлдрэх мэт л явж байлаа. Нөгөө сажилж явбал хүрнэ гэдэг шиг гэлдэрсээр яваад нэг юм манай сумын наад талын залгаа сум болох Төв аймгийн Өндөр ширээтийн нутагруу оржээ...Нар ч жаргах дөхөөд хүмүүс ч бас аяншиж ядарсан нь илт мэдэгдэж байлаа. Гэнэт харин пссс гэх чимээ гарч буугаад хартал дугуй хагарчээ хөөрхий. Ядаж байхад запас дугуй байхгүй байдаг... За ингээд өнөөдөр өвөөгийндөө очиж битүүлэх ч өнгөрлөөдөө гэж бодож байтал харин хойхно талд маань нэг хот айл харагдаж бид ч шууд л тэр хотруу зүгэлсэн юм. Хотны баруун захад байх нэгэн гэрийн хажууд очвол харин аз болж машинтай айл байж таарлаа (УАЗ-469). Эхлээд зөвхөн жолооч ах маань орж тусламж гуйтал гэрийн эзэгтэй гарч ирэн биднийг Зочломтгой Монгол зангаар бүгдийг орж цай уу гэлээ. Орсон айл маань харин тус сумын мянгат малчин Доржгочоо гэдэг айл байлаа. Даарч ядарсан баахан улс ороодл аагтай нь аргагүй сайхан халуун сүүтэй цай ууж сайхан дулаацаад авлаа. Харин би гэрт суугаад байхыг хүссэнгүй бас ч гэж нэг юм жолооч ухаантай болохоор дугуй янзлаж буй хүмүүс дээр очтол тэр айлын хүү гэнээ нээх өтгөн хар хөмсөгтэй бас ч шаггүй царайлаг сайхан ч бие хаатай залуу нилээн сэтгэл гаргаж, байгаа бүх л багаж, цавуу зэрэг зүйлээр туслаж байсан нь харин одоо энэ нилээд олон гайгүй дуу дуулаад байгаа залуу зохиолын дуучин Намсрайноров байсан юм...Дугуйгаа янзлаж дуусаад хөдлөхөд Намсрайноров жолоочийг: Хэрвээ та шиний хоёрноос өмнө буцахаар бол намайг дайраад аваад явахгүй юу? би хот орох яаралтай ажилтай юм л даа гэж захиж байсныг би тодхон санаж байна...Ингэж би Намсрайноров гэдэг дуучныг олонд танигдаагүй СУИС-н оюутан байхад нь мэддэг болсымдаа гэж...