Хоёр найздаа аз жаргал хүсье...
Өнөөдөр ч харин бороотой сэрүүвтэр сайхан өдөр байх чинь вээ хөөш...Ууг нь гадагшаа гарах ажилтай юмсан...Ажил ч гэждээ нэг найзынхаа хуриманд уригдсан юм...Оюутан ахуй цагийн минь найз минь удаан үерхсэн найз охинтойгоо сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ өдрийг өлзийтэй сайн өдөр гэж хуримаа хийж өрх тусгаарлан гал голомтоо бадрааж байгаад нь найз нь их баяртай байнаа...Удахгүй бүл нэмэх гэж байгаад нь ч их баяртай байна...Миний хоёр найз бие биедээ итгэж сайхан амьдрана гэдэгт Мандах нь үнэхээр итгэж байгаа шүү...Амраа найзыгаа аав болоход нь хэлж байсан ерөөлөө өнөөдөр бас талбих хувьтай байжээ ах нь хэхэхэ...
Үрээ танихгүй өнөр
Үрээгээ танихгүй баян болоорой...
Хувьтай хүн хурнаар гэж сайхан өдөр хуримлаж байгаан байна...
За өдөр хуриман дээр чинь очиж байгаад сургаалийн үгээ айлдаж хоёр дүүгээ үнэрлэмз ккк...Ай хөөрхий дүү нар эхнэр аваад л , хуримаа хийгээд л сайхан ч юмаадаа золиг гэж...