Хүмүүсээ хүүхдүүдээ хайрлая...
"Хайрлая" шүлгийг Н.Энхмандах
Хүмүүсээ хүүхдүүдээ хайрлая
Эдгэшгүй өвчтэй байсан ч хамаагүй хайрлая
Хүний орчлонд дахиж заяахгүй хүүхэд насыг нь хайрлая
Элгийг нь дэвтээж зовлонг нь нимгэлж энхрийлэн хайрлая
Төрөхдөө тэр өвчтэй төрөөгүй
Танхил хүүгийн ээж нь ч өвчин өгөөгүй
Тариурын зүүнд байсан нян түүнд
Тахлаас ч аюултай өвчин бэлэглэжээ
Эдгэшгүй тэр өвчнөөсөө болж
Эгэл нөхдөөсөө зовох болж
Өрөөндөө ганцаар суун бодолд дарагдан
Өнгөрүүлсэн амьдралаа бодон суудаг болжээ
Энэ хорвоод хэлж мэдэхгүй зүйл гэж бас байнаа
Энэ хүүг хэзээ үхэхийг нь хэлж мэдэхгүй
Эмчлэх эм нь хэзээ гарахыг ч хэлж мэдэхгүй
Энэ бүх өвчин шаналал хэзээ дуусахыг нь ч хэлж мэдэхгүй
Мэдэхгүй мэдэхгүйл гэх юм
Мэдрэл чинь хаачсийм бэ? гэж надаас бүү асуу
Мөнгөөр бүгдийг үнэлдэг болсон энэ цагт
Мөнх амьдралыг л ганц олж болохгүй юмдаа
Ямар нүгэл хийлээ гэж энэ бяцхан хүү
Ял шийтгэлээс ч дор зүйл хүлээх ёстой юм бэ?
Бурхан та энэ хүүг хүн шиг амьдруулахгүйл байсан юм бол
Буцаагаад зовоолгүйхэн шиг хорвоогоос аваад явчих
Яахав хөөрхий наана чинь очоод
Ядаж өвчин шаналал мэдрэхгүй байг л дээ
Зовсон шаналсан ганцаардсан хүүд
Зуурдын ч болов амьдрал бэлэглэсэнд чинь баярлалаа
Хүмүүсээ хүүхдүүдээ хайрлая
Эдгэшгүй өвчтэй байсан ч хамаагүй хайрлая
Хүний орчлонд дахиж заяахгүй хүүхэд насыг нь хайрлая
Элгийг нь дэвтээж зовлонг нь нимгэлж энхрийлэн хайрлая.
2003 оны 12сарын 4нд
гэжээ.Энэ шүлгийг би нэг өвчтэй хүүхдийн тухай сонин дээрээс олж уншчихаад гэнэт нөгөө онгод энэ тэр нь орснуу яасан биччихсэн л юмдаг. Жаахан байжээ хөөрхий 17хон настай алдрайхан жаахан хүү байждээ би...