Монгол хэл минь устаж байна...
Сүүлийн үед гадуур явж байхад хаа сайгүй буруу зөрүү, хайш яйш бичсэн рекламны самбарууд, дэлгүүрийн хаяг, зарлалууд тааралдах болждээ. Ялангуяа 100-н айл орчмын барилгын дэлгүүрүүд. Аргагүйлдээ тэд нар бол санаатай тэгж бичиж байгаа юм чинь...Муусайн хужаагууд... Орой гэртээ орж ирээд зурагтаа асаана , хараал идсэн хэдэн сувгаар нь нэг бол Монголчуудыг мунхруулаад удаж байгаа нөгөө л олон ангит Солонгосын савангийн дуурь, аль эсвэл ядаргаатай хэдэн реклам нь зогсоо зайгүй юм үзүүлэхгүй цувчихна...Сүүлдээ бүр киноны дундуур реклам биш рекламан дундуур кино үздэг болждээ бид чинь...За яршиг гээд хэдэн сонин гарчиглая гэхээр бас л бөөн алдаатай бичлэгүүд...Уг нь энэ сонин сэтгүүлийг чинь хянадаг хариуцлагатай редактор гэж хүн байдаг ухаантай биздээ. Дээр үед Цэдэнбал даргыг Цэдэнал гэж бичээд хатуу донгодуулж байсан юм гэнэлээ...Би өөрөө 10-н жилдээ Монгол хэлэндээ тийм айхтар сайн байгаагүй ч гэсэн ямар ч байсан наад захын хэдэн зөв бичих дүрмээ мэдээд байгаамаа. Ялангуяа ямар нэг баяр дөхөөд ирэхлээр л баяр хүргье( уг нь бол хүргэе гэж бичих ёстой ) гэсэн баахан буруу бичсэн рекламнууд үнэхээр их явах юмаа, одоо иймхэн үгийг зөв биччихэж чадахгүй байгаа хүмүүс чинь яаж эх хэлээрээ зөв ярих юм бэ? Англи хэлийг American English, British English гэж хуваадаг юм гэсэн. Харин нөгөө айхтар хип хоп гарууд буюу харуудын хар ярианы, бичгийн харгайгаар одоо цэвэр American English нь бараг устчихсан юм гэнэлээ. Бид ч гэсэн одоо энэ замаар замнаад байнуудаа гэсэн бодол надад төрөх л юм. Хүмүүсийн бичлэгүүдийг уншаад байхад дандаа л хар ярианы хэлээр бичсэн байх юм.Ингэж болохгүйээ Монголчуудаа!!! Цаана чинь UNESCO-гоос гаргасан албан ёсны судалгаагаар дэлхий дээр устаж үгүй болж байгаа хэлний дотор Монгол хэл маань орчихсон явж байна хөөе...Бид ямар үүх түүхтэй ,ямар бичиг соёлтой ард түмний үр удам болоод одоо ямар бичиг соёлтой хүмүүсийг дуурайж хар ярианы галиг аялгаараа бичээд байна вэ? Хүнд юуг яаж бичих ёстойг нь би заахгүй ч зүгээр л нэгийг бодож баймаар юмдаа залуучууд минь...Харалган байна гэдэг чинь л хамгийн том хоосрол юм шиг санагдах юм надад...Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зөвхөн сонин сэтгүүл ,мэдээ мэдээлэл,зар сурталчилгаанууд энэ мэт алдаануудаар хязгаарлагддаг бол бас яая гэхэв...Нүд балай,чих дүлий өнгөрч болно...Хамгийн гол нь энэ бүх алдаанууд өгүүлбэрийн утга санааг эргүүлээд байхаар бүх юм хамаагүй түгшүүртэй болж эхлээд байна. Нэгэн жишээ авий...СУРАГЧИД НОМ ӨГЛӨӨ гэж нэг өгүүлбэр байг...Энэ өгүүлбэрээс 2 утга гарна...ОЛОН СУРАГЧ НОМ ӨГСӨН гэж нэг утга гарж ирнэ,СУРАГЧ ХҮМҮНд НОМ ӨГСӨН БАЙНА гэдэг 2 утга гарж ирнэ...2 ондоо утга уншсан хүнээсээ шалтгаалаад өөр харагдах болно...
Монгол Бичиг-г зарим хүмүүс хэрэглэж яах юм,галиг ондоо,хэцүү гэх мэтээр их гоочилдог. Гэтэл Дээр иш татсан СУРАГЧТАЙ жишээ зөвхөн энэ тэндхийн сонин сэтгүүлийн нийтлэл биш,харин тусгаар улсын Үндсэн хуульд гарч ирвэл яах вэ?.Салаа утгын алингаар нь явах вэ?...Тусгаар улсын үндсэн хууль нь энэ мэт алдаа мадагтай бичигдсэн гэхээр аймар бишүү? Үндсэн хууль алдаатай бол яаж энэ олон гадаад компани,энэ олон газар малтдаг компани энтэрийг барих вэ?...Алдаатай бичигдсэн хуулийг дурын хүн нь гуйвуулаад байхаар балай байгааздэ.Тэхээр энэ бүхний гол үндэс нь Монгол хэл,арван жилийн боловсролдоо байгаа юм биш бидний хэрэглэж байгаа бичигтээ байгаа юмаа...Тэгвэл Монгол бичгээр дээрх өгүүлбэрийг бичиж үзий : хэрэв сурагч хүнд ном өгсөн бол СУРУГЧИ ДУР НОМ ӨГБЭ...харин олон сурагчид ном өгсөн гэх утгыг харуулах бол СУРУГЧИД НОМ ӨГБЭ...гэнэ...2уулаа тусдаа утгатай, мөн өгүүлбэрийг нь уншаад л тухайн өгүүлбэр юуг илэрхийлэх гэж байгааг шууд мэдэж болж байна...
Тэхээр дүгнэлт хийвэл ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ бичигт орох цаг болсон юм бишүү?...
утсах биш өөрчлөгдөх, хувьсах гэж хэлвэл зөв байх аа.
юм хөгжихийн хэрээр устаж үгүй болох юмдаа
нэг зүйл хийе гэсэн санаа чин зөв юмаа харин...