Lumino - гийн MС - Тэмүүжин ба Би
2010-02-18,14:22
Манайх 19р хороололын 32р байрны 3р орцонд анх далан хэдэн онд ашиглалтанд орсноос нь хойш 96 он хүртэл амьдарч байсан юм. Манай энэ байранд одоо олны танил болсон олон сайхан хүмүүс амьдардаг байсны нэг нь Lumino хамтлагийн MC буюу Тэмүүжин байлаа. Тэднийх 2р орцны нэг давхарт байдаг байсан. Хоёр хүүтэй айлын том нь юм шиг байгаа юм. Дүүг нь бид нар Түмээ гэж дууддаг байсан юм. Тэмүүжин болхоор манай ахаас ганц нэг ах байсан байх дүү нь надаас бас тэр хавьцаа ах байсан санагдаж байна. Тэр үед хүүхдүүд дугуйт тэшүүр буюу ролик гэж бараг мэдэхгүй шахам байхад резинэн дугуйтай аймар гоё роликтой тэгээд тэрүүгээрээ орой болхоор л өөрийнхөө сурдаг 52р сургуулийн хашаан дотор гулгаад л. Харин бидний үеийн багачууд хараал ха ямар гоё юм бэ ийм юмтай болох юмсан гэж хоорондоо шулганалддаг байж билээ. Ер нь Тэмүүжин багаасаал их барууны юм сонирходог байсан гэдэг нь одоо бодоод байхад яг мэдэгддэг юм. Тэр ерэн хэдэн онд чинь юм бас нээх элбэг дэлбэг байгаагүй үед чинь л Хар өнгөтэй Sox гэсэн бичигтэй одоогийн нөгөө ар нь битүү бэйсболын малгай өмсдөг, янз бүрийн гоё гоё зурагтай барууны сэтгүүлнүүдтэй тэрнийг нь бид нар үзэж шүлсээ гоожуулдаг байлаа. Цаадах чинь харин багадаа Нинжа гэдэг юмны улаан хоббитой хүүхэд байсан юм шүү хэхэхэ. Парлоноор янз бүрийн хэлбэртэй Нинжа хайчилчихаад тэрнийгээ өнгийн бэхэнд дүрж будаг оруулна гээд намайг ахтайгаа нэг гэрт нь ороход бөөн юм болчихсон байж билээ. Бага насаа гэж... Харин одоо тэр байрандаа байхгүйээ нүүсэн. Яг цонхных нь доор нь түүний сонсдог WU-Tang-н эмблемийг хэн нэг нь хар будгаар зурсан байналээ...
бичсэн: Зоригт ван төрөл: Олны танил хүмүүс ба Би |
(9) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 740 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Сайн жаал...
luna хэзээ бичсэн: 14:18, 2010-08-10 | |
ккк за тэгвэл мэдлээ...
Зоригт ван хэзээ бичсэн: 14:13, 2010-08-10 | |
харин тиймэээ.....
цаа чинь угаасаа аялал зугаалганд дуртай шд...
цаа чинь угаасаа аялал зугаалганд дуртай шд...
luna хэзээ бичсэн: 14:09, 2010-08-10 | |
хэхэ зүгээрээ миний дурсамж ямар барагдах бишдээ... Чи цуг аялвал аялж байгаарай...
Зоригт ван хэзээ бичсэн: 14:01, 2010-08-10 | |
Дурсамжаараа аялуулсанд баярлалаа__
luna хэзээ бичсэн: 13:54, 2010-08-10 | |
Блогоор зочилсонд баярлалаа...Тулгаа гэж арай манай 32 байрны 1р орцны 4н давхарын Тулгаа биш биздээ...Тэмүүжингийн найз бас Бамбаруушийн ах...Ай хэхэ...Тийм тэр үед чинь видео кино гэж байхад кино нээрээ солилцдог байсан би санаж байна өөдөөс харсан 37р байрны Тамираа билүү нэг нүдний шилтэй банди байдаг байсан тэрэнтэй бас солилцож байхыг нь би мэдхийн байна...
Зоригт ван хэзээ бичсэн: 13:12, 2010-08-10 | |
Тэмүүжинд бас маш олон кино байдаг байсан. Бид нар сольж их үздэг байлаа. Тэмүүжин их үнэнч шударга сайн залуу юм шиг байгаа юм. Одоо хүртэл хипхоп гээд л. Хипхопдоо үнэнч нь гэвэл би Тэмүүжинг хэлнээ. Тэр багаасаа маш их авъяастай. Багаасаа л 19-р хороололыг хувцас пүүз, элдэв соёлоороо тэргүүлж ирсэн тэргүүлэгч хүүхэд байсан. Хипхоп урлагтаа ч тийм байсан. Цаашид байх байхаа. Дурсамж сэргээсэнд баярлалаа найзаа.
Тулгаа (зочин) хэзээ бичсэн: 13:05, 2010-08-10 | |
Баярлалаа...
Дурсах зүйлтэй байна гэдэг яасан сайхан бэ...
Зоригт ван хэзээ бичсэн: 18:14, 2010-07-04 | |
chi shuu
goy dursamj bna. Temujin bas ikh zagasand yavdag. goy puuznuud umsdug bsan yum.
Зочин хэзээ бичсэн: 09:10, 2010-03-22 | |