Би хэмээгч...
Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу
Түлээ түлж үзээгүй тал нутгийн өлчир хүү
Таанын айрганд халамцаж талимаарч явсан танхай хүү
Таван хошуу малаа хариулан шимийг нь хүртэж явсан малч хүү
Уусан айргаа зөв шингээдэг
Уясан морио түрүүлнэ гэж бэлэгшээдэг
Хиад боржигоны удамтай халуун цустай халх хүү
Хиартал цохих хүчтэй Хадаа аваргын нутгийн хүү.
За нэг ийм шүлэг гэхэд хэцүүхэн юм бичдэг ухаантай юмаа би гэдэг хүн чинь. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөрөө л биччихдэг юм. Инээд хүрхээрээ ч юмуу аль эсвэл эгдүү хөдлөхөөрөө л бичдэг гэхүүдээ. Ер нь голдуу эгдүү хөдлөхөөрөө л бичдиймдөө. Энийг ч гэсэн а...